УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Хүүхдэдээ ээлгүй улс орны ирээдүй бүрхэг болно. Учир нь хүүхэд бол улс орны маргааш юм.
Манай орны ёс зүй хүүхдэд ээлгүй байна. Хүүхдэд эрсдэлтэй орчин болсон байна. Зөвхөн өөрийнхөө биш бусдын хүүхдийг хайрлан энэрэх Монгол ёс уламжлал алдагдсан байна. Тиймээс нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь чухал.
Үүний тулд хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжыг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдох ялын бодлогыг чангатгах, өршөөл уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй. Ийм эрхзүйн шинэчлэлийг хийж болно гэж бодож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)