МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хотын дарга, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ҮХ-ны дарга, Монгол Улсын сайд, ХЗДХ-ийн сайд зэрэг албан тушаалын томилгоог хэлэлцэж, улстөрийн сонголтоо хийсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл тухайн гурван албан тушаалд очихоор яригдсан Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нарын "Хөрөнгө орлогын мэдүүлэг"-ийг хүргэж байна.
Тэд 2022 онд ийнхүү ХОМ-оо мэдүүлж байжээ. Бид 3 тэрбумын орлоготой сайд, 1 тэрбумын үл хөдлөхтэй хотын дарга, "ямар ч малгүй" ХЗДХ-ийн сайдтай болох төлөвтэй байна. Малгүй гэж тодотгохын учир нь Х.Нямбаатар 700 орчим малтай сайд байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын УЗ дэмжсэн УИХ гишүүн, ХЗХД-ийн сайд Х.Нямбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг:
Өөрийн орлого 38 сая 686 мянган төгрөг, гэр бүлийн орлого 36 сая 589 мянган төгрөг. Нийт нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолтой. 182 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай.
Мөн 236 саяар үнэлэгдэх хурдан удмын 35 адуу, 21 үхэр, 157 ямаа, 444 хонь, 43 адуутай.
100 сая төгрөгийн газартай, 25 саяын үнэт эдлэл, 12 сая 522 мянгын дотоодын хадгаламжтай. Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Харин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ҮХ-ны дарга, Монгол Улсын сайдаар МАН-ын УЗ дэмжсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хөрөнгө орлогын мэдүүлэг:
Өөрийн орлого 3 тэрбум 370 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого 3,377,814,600 төгрөг. Мөн 4,8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, барилга байгууламжтай.
Малгүй, газаргүй, үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ.
Тэрбээр дотоодын 565 сая төгрөгийн хадгаламжтай. 6 тэрбум 427 сая төгрөгийн зээлттэй аж. Монтай Эрдэнэ ХХК-ийн эзэмшигч. 850 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Lexus 570,Mercedes Benz G 500 автомашинтай.
ХЗДХ-ийн сайдаар МАН-ын УЗ дэмжсэн УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаярын хөрөнгө орлогын мэдүүлэг:
Өөрийн орлого 48 сая 500 мянган төгрөг. Гэр бүлийн орлого 21 сая. 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай. 80 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 автомашинтай.
10 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж 83,453,730 төгрөг.
Эрдэнэс таван толгой ХК-д 5038ш хувьцаа эзэмшдэг. Ямар нэгэн малгүй хэмээн мэдүүлж байжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)