Үндэсний "Алтан цом"-ын төлөөх барилдааны энэ оны тэмцээн энэ сарын 02-ны өдөр эхэлсэн. Одоогоор Ховд аймгийн баг Дундговь аймгийн багийг, Сүхбаатар аймгийн баг Дорнод аймгийн багийг тус тус ялж дараагийн шатанд шалгараад байна.
Харин энэ өдөр Улсын заан Н.Жаргалбаяраар ахлуулсан Сэлэнгэ нутгийн бөхчүүд ОХУ-ын Тува улсын багтай хүчийг үзнэ.
Сэлэнгэ аймгийн багт Улсын арслан Б.Орхонбаяр, заан Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд байсан ч залуу арслан тодорхой шалтгааны улмаас барилдахгүй гэдгээ мэдэгдэв. Харин Тува улсын бүрэлдэхүүнд Тувагийн арслан Монгуш Айдын байгаа. Түүний хувьд энэ оны Багахангай дүүргийн баяр наадамд үзүүрлэж, Аймгийн заан цолтон болсон юм.
Л.Сайнаа