Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр ногоон автобустай холбоотой дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Өнгөрсөн жил Засгийн газраас түгжрэл бууруулах сайд томилогдсонтой холбогдуулан олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн. 2008 оноос хойш 15 жил автобусны парк шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан. 17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая гэсэн саналыг би тавьсан. Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй. Энэ хурал даар "Тэнүүн Огоо" ХХК-ын захирал А.Ганхуяг гэх хүнийг би анх удаа харсан. Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байна лээ. Дархан аймгаас сонгогдсон гишүүд дэмждэг гэх мэдээллийг авсан" гэв.
Тэгвэл "Тэнүүн Огоо" ХХК-ын захирал А.Ганхуяг Сангийн сайд Б.Жавхлантай нийлж нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудалд холбогдсон байх магадлалтай аж.
Тухайлбал, өнгөрсөн жил төсвийн тодотгол орох үеэр парк шинэчлэлийн 320 тэрбум төгрөгийн асуудал яригдах үед Сангийн сайд Б.Жавхлан улсын төсөвт суулгаж, тус компани руу шилжүүлж байжээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (10)