Допингийн асуудлаар үргэлж дуу хоолойгоо хүргэдэг Монгол улсын начин Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар ийн ярив.
Тэрбээр "Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе дандаа л Допингийн Эсрэг Допингийн тухай бичиж яриад та бүхнийг залхааж байгаа даа хүлцэл өчье.
Ярихгүй бичихгүй байж болохгүй байна бид түүхээ судлах унших хэрэгтэй өнөөдөр жалга довны явуургүй үзэл санаа дээд цэгтээ хүрлээ үүнийг эхлэл хаанаас эхлэв бид ийм байх нь хэнд ашигтай вэ гэх мэтчилэн мэдэх, бодох зүйл бидэнд маш их байна.
Мэдээж хүн болгонд төрж өссөн нутаг ус сайхан дурсамжууд хүүхэд ахуй он цаг гээд эргэж ирэхгүй сайхан дурсамж төрж өссөн нутгаа гэх хайрлах дээдлэх сүслэх сэтгэл байлгүй яахав гэхдээ бид явж явж Монгол хэмээх ганцхан үндэстэн ард түмэн үүнийгээ сайн ойлгох хэрэгтэй.
Эрх мэдэлтэй хүмүүст хандаж хэлэхэд Допинг хэрэглэж амжилтад хүрсэн бөхийг энэ манай нутгийн бөх миний нутгийн бөх том цолтой юм энэ минь ч тэр минь ч гэж, энэ бүх булхай илэрвэл Монгол бөхийн нэр хүнд унана утгаа алдана ч гэдэг юм уу өөрсдийнхөөрөө бүү дүгнэж хамгаалж хаацаалаарай хэмээн гуйж байна.
Уучлаарай Монгол Үндэсний бөх мянга мянган жил зуу зуун жилийн настай түүхтэй юм аа .
Сүүлийн хорин жил, гучин жилийн энэ гажуудал шударга бус тогтолцоо булхай луйвар ил болох хэдэн хүний нэр сүрээр Монгол Үндэсний бөхийг хэмжих харах боломжгүй харин та нарын алсын хараагүй хариуцлагагүй сайхан сэтгэлээс чинь болж өнөөдрийн Монгол Үндэсний бөх ийм байдалд орчихсон байгааг ойлгоорой.
Та эрх мэдлээ ашиглан буцар булхайг дараад өнгөрч магадгүй чадах байх гэвч энэ бол ганцхан бөхийн асуудал биш энэ бол өрсөлдөгч тамирчныхаа хувь заяаг дээрэмдэж нэгнийхээ хүч хөдөлмөрийг үгүй хийж байгаа зүйл цаашлаад Монгол Бөхчүүдийн Монгол Үндэстний тусгаар тогтнол Үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал хүн төрөлхтний хамгийн адгийн гэмт хэрэг бол спортын шударга бус өрсөлдөөн мөн.
Тэгэхээр та бүхэн минь энэ удаа ядаж савраа татаж асуудлыг үнэн мөнөөр нь дэлгэж тавихад битгий саад болоорой эцсийн эцэст бид хөх толбот ганцхан Монгол үндэстэн Монгол ахан дүүс эвтэй үедээ бидний өвөг дээдэс Дэлхийг хурааж явсан баатарлаг тэнгэрлэг өв дээдсийн үр сад билээ. Зөвд зөөлөн бурууд хатуу байгаарай. Мөнх тэнгэр та биднийг ивээх болтугай" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)