Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын газрын дарга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар ажиллах хугацаандаа бодлогын дэмжлэгийг үзүүлж, Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхамуудыг хийж чадсан. Засгийн газрын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтанд бодлого тусгаж 320 орчим тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байдаг. Үүнийг хэрэгжүүлэх шатандаа буюу тендер зарлах, сонгон шалгаруулалтад шалгарсан комдани худалдан авалт хийхдээ бодитой алдаа гаргасан гэж үзэж байна. Олон нийт үүнд ихээхэн бухимдалтай хандсан. Үүнээс болж Нийслэлийн засаг дарга өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод Засгийн газрын зүгээс онцгой анхаарлыг хандуулж, зургаан сарын хугацаанд засгийн газрын бүрэн анхааралд ажиллах үүрэг чиглэлийг өгч байна. Иймээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдсэн.
Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-д хоёр удаа, Засгийн газрын гишүүнээр гурван жил ажилласан. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй Таван "ш" ажиллагаа, авлигал хүнд сурталтай тэмцэхэд оройлон ажиллаж буй улстөрч. Иймд Улаанбаатар хотод томоохон өөрчлөлт шинэчлэлийг цогцоор нь хийх үүрэг даалгавар өгч шийдвэрлэлээ.
Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж Улаанбаатар хотын засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)