Хэвлэлүүд Хот дарга, ХЗДХ-ийн сайд, Хотын асуудал хариуцсан сайд гэсэн гурван албан тушаалын томилгооны тухай мэдээлсээр буй.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "ямар ч нэр тодорхой болоогүй, яригдаагүй" тухай дурдсан. Гэвч үргэлжлүүлэн "Хотын дарга гэлтгүй энэ гурван албан тушаал гурвуулаа өндөр хариуцлага шаардаж байгаа" гэв.
Чухамдаа өдгөө зөвхөн хоёр албан тушаалын тухай л яригдах ёстой байв. Ийнхүү бүлгийн даргын хэлсэн үг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар томилсноор МАН дээрх гурван албан тушаалд томилгоо хийх гэж буйг нотоллоо.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)