Өнгөрсөн хамгийн ихээр олны анхаарлын төвд байсан "Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан"-ы энэ жил өргөн үүдээ нээлээ. Өчигдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд, Дундговь аймгийн багуудын барилдаанаар нэгдүгээр шат эхлэв. Уг барилдаанд Ховд аймгийн хүчирхэг баг Дундговь аймгийн багийг 21:4 харьцаатай илт илүүрхэж, дараагийн шатанд шалгарсан юм.
Өнгөрсөн жил тэд хоёрдугаар шатны сугалаагаа ширүүхэн татаж, анхны "Алтан цом"-ын эзэн Архангайн багт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Энэ удаад тэднийг шигшээ шатанд харна гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байгаа.
Тэгвэл нэгдүгээр шатны хоёр дахь оноолтоор өнөөдөр зүүн аймгуудын төлөөлөл Сүхбаатар, Дорнод аймгийн багууд хоорондоо тулна.
Дорнод аймгийн баг өнгөрсөн жилийн тэмцээний нэгдүгээр шатанд Ховд аймгийн багт ялагдсан. Харин Сүхбаатар аймгийн баг Орхон аймгийн багтай эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, 12:12 харьцаатай тэнцээнээс нэг даваа илүү авч, хоёрдугаар шатанд шалгарч байв. Харин хоёрдугаар шатанд Төв аймгийн багтай оноолт таарч, 16:9 харьцаатай ялагдаж байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)