ХҮН-ын хуульчид "Daewoo Bus" компанийг хуулийн дагуу шалгуулах хүсэлтээ шалгуулах хүсэлтээ ЭСЯ-д хүргүүлэв.
НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга Д.Гантулга: "Солонгос, Монгол хоёр улсын хооронд хийгдсэн худалдаа арилжааны асуудал хил дамнасан мөнгө угаах гэм хэргийн шинжтэй байж болзошгүй гээд бид бүхэн холбогдох хуулийн байгууллага буюу ЦЕГ, ТЕГ-т хүргүүлсэн. Одоо Солонгосын Элчин сайдын яаманд хүргүүлээд байна. Олгой хагаравч тогоон дотроо гээд гадны улсын ЭСЯ-ыг шахаж шаардаж болохгүй. Солонгосын прокурор болон хууль хяналтын байгууллагаар өнгөрсөн бүтэн сайн өдөр ирж хэвлэлийн хурал хийсэн дэд ерөнхийлөгч гэх хүний үйлдлийг шалгуулах хүсэлтийг хүргүүллээ. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар огцроод зогсохгүй хариуцлага хүлээх ёстой. Монголын татвар төлөгчдийн ядарч, зүдэрч байж олсон мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид бүхэн мэдэж байна. Мөн тэр мөнгийг олж авах хэрэгтэй. Хоёрт, буруу үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол Улсад нүүрлээд байгаа хулгайн асуудлын эсрэг ХҮН-ынхан тууштай явна".
Хуульч О.Батхүү: "Автобус худалдан авах үйл ажиллагаа нь хоёр талтай гэсэн үг. Монгол талаас хэн оролцсон, хэдэн төгрөг өгсөн, яагаад нууцад оруулсан зэрэг асуудлыг манай улсын хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа. Нөгөөтэйгүүр Монгол Улсын татвар төлөгчдийн 16 сая доллар Солонгосын компани руу шилжсэн байна. Гэтэл эл компани өнгөрсөн оны долдугаар сарын 12-ны өдөр дампуурсан буюу хуулийн этгээдийн эрхгүй болсон. Яагаад дампуурсан компани руу мөнө шилжсэн бэ, тухайн мөнгийг буцааж авах боломж байна уу. Солонгосын талаас хоёр хүн Тэнүүн-Огоо ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Энэ хүмүүс ямар учиртай болохыг ЭСЯ-д хүсэлт гаргаж, тухайн улсын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тавьж байгаа юм. Энэ гэрээг байгуулах ёсгүй байсан. Мөнгөө буцааж олох эсэх нь маш эргэлзээтэй. Энэ бол олон улсын гэрээ хэлцэл гэсэн ангилалд орно. Нууцад оруулсан учраас бид харах боломжгүй ч бүх зүйл Монгол Улсын хуулийн дагуу явна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)