Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны эхний тойргийн барилдаанууд эхэллээ.
Эхний өдөр Ховд – Дундговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Ховд аймгийн баг 21:4-өөр илт давуу яллаа.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай/4/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /5/, аймгийн арслан М.Баяржавхлан /5/, аймгийн арслан У.Батцоож /3/, нийт 21 даваа авсан бол Дундговь аймгийн багт аймгийн арслан Х.Батбаяр /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Анандпүрэв /0/, аймгийн арслан Э.Ариунбуян /1/, аймгийн арслан Н.Амгаланбаатар /2/, аймгийн заан М.Баттүвшин /0/, аймгийн заан Ш.Ганбаяр /1/ нар нийт 4 даваа авчээ. Ховд аймгийн баг энэ удаа сэлгээгүй барилдав.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.
Тус барилдаанд Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Дундговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин А.Алтанхуяг нар ажилласан юм.
Өнөөдөр орой 19:45 цагаас Дорнод, Сүхбаатар аймгийн багууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (2)