НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Хотын даргын ажил хэцүү, зовлонтой юм билээ. Дараагийн хотын даргаа хайрлаарай. Хүмүүсийг чилээгээд суулгаад, жагсаагаад байх сонирхол надад алга.
Ногоон автобусны асуудалд би оролцоогүй. Гэвч надад ажлаа өгөхөөс өөр сонголт алга байна шүү дээ.
Нийтийн тээврийнхэн захиалагчаа дутуу хянасан асуудал байсан юм билээ. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Иргэддээ өөрсдөө танилцаг, таалагдахгүй бол буцаая гэдэг нээлттэй байр суурь баримталсан юм шүү.
Би 0,7 га газар байтугай зуслангийн байшин ч үгүй хүн. Би эх орондоо хайртай, би Улаанбаатар хотдоо хайртай.Дэмжиж ирсэн бүгдэд талархаж байна. Дутуу дулимаг хийсэн бүгддээ уучлал хүсье.
Энэ бол цэвэр ёс зүйн хариуцлагаа хүлээж буй асуудал. Үүнийг битгий улстөржүүлээрэй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)