Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхтэй холбоотой тендерийн асуудал болон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлсэн автобус олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байв. Эл асуудлаас үүдэн сайд Ж.Сүхбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ч өгсөн юм.
Тэгвэл Д.Сумъяабазарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, хүлээн авсан байна. Эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргана.
Нэмэлт: Дээрх асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба ЗГ-ын хуралдаанаар танилцуулах болов уу гэсэн мэдээллийг Ерөнхий сайд өгсөн байна. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтэд үндэслэнэ хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)