МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намын бүлэг хоёр шийдвэр гаргалаа. Түгжрэл, газар олголт, нийслэлийн төрөл бүрийн худалдан авалтууд зэрэгт ажлын хэсэг гаргана. Нэг талаасаа хянаж шалгана. Нөгөө талаас цаашид үүнийг яаж шийдэх вэ гэдгийг хэлэлцэнэ. Хоёрдугаар асуудал нь,
Ерөнхий сайд санал тавьсан. МАН-ын бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, газар олголт, түгжрэл гээд олон асуудлууд дээр Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр хатуу арга хэмжээ авмаар байна гэсэн. Бүлгийн гишүүд үүнд хуралдаад 100 хувь дэмжсэн.
Авлигатай тэмцэх чиглэлээр хийж болох ямар л ажил байна, бүгдийг хийе гэх шийдвэрийг бүлгээс гаргасан. Хамгийн их авлига байгаа газар бол төрийн өмчит компани. Иймд Төрийн өмчийн тухай хууль, төрийн өмчийн компанийн хууль, Баялгийн сангийн тухай хуулиудыг УИХ хэлэлцэж батална. Намрын чуулган ачаалал ихтэй чуулган байх болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)