АН-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Н.Энхбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нийслэлийн иргэн Н.Энхбатын хувьд тасралтгүй 7 жил шүгэл үлээж байгаа. Техникийн үзүүлэлтийг ил болгооч хэмээн цахим хуудаснаа тавьсан. Техникийн үзүүлэлт яагаад нууцад ордог юм бэ. Түгжрэлийн сайд "ажлын хариуцлага алдсан" гээд гоё нөхцөлөөр огцорч байгаа ч яагаад бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг ярих ёстой. Шүгэл үлээсний үр дүнд хамаатан садан, ар гэр рүү таних, танихгүй дугаараас маш их заналхийлсэн зурвас, дуудлага ирж байна. Цахим хаягаар нялх нотойн хүүхэдтэй байж аяа бодоорой гэх мэтээр дарамталж байна. Шүгэл үлээгчдийн эрх ашгийг хамгаалаач" гэв.
Сэтгэгдэл (4)