Өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаан боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийг танилцуулав.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 30 дахь сар дээрээ хоёр оронтой тоотой инфляцтай явж байж мянга эдийн засгийн өсөлт, мөнгөний бодлого, нүүрсний борлуулалт гэж яриад бүх зүйл утгагүй. Баялаг үнэгүйдэж байна. Бизнесүүдэд мөнгө очихгүй, зөвхөн төр төсөв мөнгөтэй. Төрийн өмчит компаниуд мөнгөтэй байна. Гэтэл өнөөдөр гоё сайхан зүйл яриад зогсож байна.
Ногоон автобустай холбоотой асуудлыг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хамгийн гол нь зөвхөн нэг компани тендерийн хууль зөрчөөд техникийн шаардлагад нийцээгүй автобус аваад ирчихсэн асуудал биш болж хувирлаа.
Бид мафижсан тогтолцооны авилгын пирамидын гэрч болоод явж байна. Төр оролцож байж мафийн шинж рүү ордог. Нээлттэй тендер зарлаж, олон нийтийг оролцуулдаггүй. Шууд гэрээ хийж байгаагаа улсын нууц гэж хэлдэг. Одоо хүртэл ил болоогүй 20 гаруй их наядын гэрээнүүд бий. ТЕГ буюу ЗГ-ын харьяаны нэг агенлаг зөвлөмж гаргаад үүний дагуу гэрээ хийж байх жишээтэй. Өнгөрсөн 7 жил нууцаар хэчнээн шууд гэрээнүүд хийгдсэн бэ. Нийслэл 500 тэрбумын бонд гаргах эрх авсан. Магадгүй, ийм зүйлсийг санхүүжүүлээд явж байгаа. Хагас кокжсон нүүрс ч үүнд орно.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэрэг дээр ажиллах гэж байна.
АН-ын тэргүүн дэд дарга С. Баярцогт: АН-ын өргөтгөсөн хуралдаанд манай намын НИТХ-ын бүлгийн гишүүд бүгд оролцлоо. Гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг АН-аас Ерөнхий сайдад хүргүүлж байна. Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумьяабазар, ТЕГ-ын даргын үйл ажиллагааг хянаад хууль зөрчсөн байвал огцруулах асуудлыг оруулсан. УИХ дээр хяналтын тусгай хороо байгуулах нь зүйтэй.
Өнгөрсөн 7 жилийн хугацаанд маш олон тендерийг нууцад оруулж хийсэн. Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан, авилга хээл хахууль тогтсон бүтцийг бий болгосон байж болзошгүй гэж үзэж байгаа.
Энэ асуудлыг хамгийн анх Ж.Энхбат гаргаж тавьсан. Түүнээс хойш заналхийлэл дор байна. Тиймээс хамгаалалт гаргаж өгөөч гэж хүслээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)