Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр АН-ын гишүүд болон иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарын төлөөлөл оролцов.
Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт АН-ын индрээс "Одоогоос 25 жилийн өмнө С.Зоригийн амь насыг албан ажлаа гүйцэтгэж байхад нь бүрэлгэсэн. Монголчуудын хувьд харамсалтай, гунигтай дурсан санаж явах өдөр бол өнөөдөр.
Энэ хөшөө нь хүндэтгэл боловч бас нэгэн сануулга. Монголын ардчилал хялбар олдоогүй.
Ардчиллыг үргэлж хайрлаж хамгаалахгүй бол байнга оршин тогтнодог зүйл биш. С.Зоригийн монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэнчлэн бид улсынхаа хөгжил дэвшилд итгэдэг" гэв.