Өнгөрсөн жилийн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, өнөө жилийн Улсын баяр наадамд шөвгийн дөрөвт шалгарсан, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, "Их Монгол" Сан, Эм Жи Ө транс ХХК-ий бөх Монгол улсын 25 дахь аварга О.Хангай энэ өдөр 33 нас хүрлээ.
Тэрбээр 2010 онд Сумын начин 2012 онд Аймгийн заан, 2013 онд Аймгийн арслан 2017 онд Улсын харцага 2022 онд Улсын аварга цол хүртсэн. Харин өнөө жилийн баяр наадмын түрүү бөх М.Бадарчид өвдөг шороодож, шөвгийн дөрөвт шалгарсан. Харин М.Бадарчаас допингийн бодис илэрсэн нь хоёр шатны шинжилгээгээр батлагдсан тул тэрбээр "Үлэмж бадрах" чимэг хүртэж Улсын аварга С.Мөнхбатын дээр эрэмбэлэгдэх юм.
Мөн тэрбээр Алтан цомын төлөөх тэмцээний эхний барилдаанаа энэ өдөр Дундговь аймгийн багтай хийнэ.
Л.Сая
Сэтгэгдэл (1)