Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цахилгаан эрчим хүчний хэрэглээ бодит хүчин чадлаасаа даваад явчихсан байгаа. Үүнийг ганцхан жилийн дотор шийдэж чадахгүй. Гэхдээ энэ өвөл сэтгэл тайван байж болно. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ нэмэх асуудлаар Засгийн газарт танилцуулга хийсэн ч түр харзнахаар болсон. 2024 оны дөрөвдүгээр улиралдаа багтаагаад 300 мвТ-ын цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн 2025 онд 150 мвТ-ын блок ашиглалтад орно. Ингэсэн тохиолдолд бид эрчим хүчний жоохон нөөцтэй болж эхэлнэ.
Хагас коксын 177 тэрбум гэж намайг шүүмжилж байгаа. 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс хэмээх бүтээгдэхүүн оруулж ирнэ. Ингээд энэ өвөл арванхоёрдугаар сард Нисэх, Яармаг, Налайх, Дархан түлүүлнэ гэж бодож байна. Энэ бүтээгдэхүүн бол коксжсон нүүрстэй огт хамаагүй.
Намайг сайд болохоос өмнө хагас коксыг түлшээр нь оруулж ирэхээр гэрээ хийсэн байсан. Нэг тонных нь үнэ хоёр сая буюу маш өндөр байсан. Би итгэл үнэмшилгүй байгаагаа хэлээд нэг жил хойшлуулсан. Анх 400 орчим тонн орж ирсэн юм билээ. Ногоон автобус шиг юм болчихвий гээд хойшлуулсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)