Өнөөдөр УИХ-ын чуулганы нээлт болов. Энэ үеэр Түгжрэлийн хэмээгдэх Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар тус албан тушаалаас огцрох өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгөв.
"Ногоон автобус"-ны хэрэг мандаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй энэ үед шүүмжлэлийг дааж гарах "тэнхээ" түүнд байсангүй бололтой. Чухам төсөв, тендерийн арвин даллагатай, нийтийн тээврийн салбарын олигарх "Тэнүүн-Огоо"-д автобус оруулж ирэх эрхийг атгуулсан гэхтэй Түгжрэлийн сайд "нэр холбогдох" уу. Гэхдээ түүний хүссэн зоргоор сайдын суудлаас огцруулах хууль үгүй билээ.
Хуучин автобусны хэргийг дөнгөж шалгаж эхлэхтэй зэрэгцэн огцруулах нөхцөл тодорхой болоогүй атал сайн дураар бууж өгч байгаагийн цаадах шалтгаан "том" ч байж мэднэ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Шүүмжлэлээс зайлсхийх цорын ганц арга зам бий. Юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй, юу ч биш байх" хэмээн бичсэн байдаг.
М.Жаргал