УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийв. Энэ үеэр УИХ дахь ХҮН-ын төлөөлөл мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ, "ямар ч үндэслэлгүйгээр аливаа асуудлыг нууцын зэрэглэлд оруулдаг, үүнийг нь иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй" гэв.
Өнөөдөр НИТХ дахь ХҮН намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа аж.
Мөн Нийслэл дэх ХҮН намын дарга Д.Гантулга хэлэхдээ, “Энэ бол хил дамнасан, мөнгө угаах гэмт хэргийн сэжүүр байж мэднэ. Иймд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандаж байна. Ерөнхий сайдад хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах боломж бий, түүнийг огцруулах асуудлыг НИТХ дээр удаа дараа шахах болно” гэв.
Сэтгэгдэл (2)