Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулган өнөөдөр эхэлж байна.Чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Олонхийн оролцоо, уламжлалт ахуйдаа суурилсан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Бид задралаас нэгдэл рүү шилжих түүхэн боломж энэ шийдэлд байна.
Монголын мал өсөх тусам малчингүй, бэлчээргүй, үр ашиггүй, үржил шимгүй, хор хохирол нь нөхөж барахгүй хэмжээнд хүрэх хачирхай гажуудалд ороод байна хэмээн гадаад дотоодын эрдэмтэд дүгнэж байгаа.
Бид бас үргэлж саар бус олон сайн үзэгдлийн эхлэл дээр байна. Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, вальютын нөөц 4 тэрбум долларыг давлаа. Нэг хүнд ноогдох ДНБ 5,000 долларт хүрсэн нь авилгатай хийх тэмцэлийн бодит үр дүн гэхэд эргэлзэх хэрэггүй.
Хязгаарлалт, гацаа саадуудыг оношлон зассанаар тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гэрч болох болно. Бид шинэ тогтолцооны анхны сонгуулиа хийх нүсэр бэлтгэлийг базаах болно. Цоо шинэ олон сорилтууд биднийг хүлээж байна.
Хөрш орнууд болон эх дэлхийдээ энх тайвныг баримтлагч улс гэдгээ тогтвортой тунхагласаар байна. Гадаад харилцааны олон чухал айлчлалууд үргэлжилж, боломжууд нээгдсээр байна.
Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь хүмүүсийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах шаардлага байна. Ингэж ажиллаж чадахгүй бол төр иргэдийнхээ итгэлийг алдана. Монголын төр авлига хээл хахуультай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна.
Монгол төр сахилга хариуцлагын гүн гажуудалд орсон гэж ард иргэд дүгнэж байна.
УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой" хэмээв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)