Азербайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн паралимпын оноо олгох гранпри тэмцээн болов. Энэ тэмцээнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор оролцсон Монголын баг нэг хүрэл, нэг тавдугаар байрт орсон амжилт үзүүллээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртсэн Монголын багийн цор ганц медаль болов. Тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Азийн тивийн аварга болсон, "Парис-2024" паралимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчин юм.
Сэтгэгдэл (1)