БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам болж байна. Тус наадмын чөлөөт бөхийн төрөлд эх орноо төлөөлөн Монголын 12 тамирчин оролцоно. Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Э.Даваачимэг, 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг--д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал нар барилдана.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох билээ. Монголын баг тамирчид 1974 оны Ираны Тегран хотод болсон Азийн наадамд анхлан оролцоход чөлөөт бөхийн төрөлд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох алтан медаль хүртэж байв.