БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам ид дундаа орлоо. Тус наадмын боксын төрөлд Монголын ширэн бээлийтнүүд амжилт арвин оролцож байгаа ба өнөөдөр таван тамирчин медалийн төлөө хүч үзэх нь. 14:00 цагаас эхлэх боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн мөнгөн медалийн төлөө рингэний эзэн орны тамирчинтай тулалдах бол хүрэл медалийн төлөө 66 кг-ын жинд М.Цэцэгдарь, 55 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ нар тулалдана. Харин 63.5 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Чинзориг Казахстаны тамирчинтай медалийн төлөө тулалдах юм. Өмнө наадмаас Э.Цэндбаатар алт, Б.Чинзориг мөнгөн медаль хүртсэн бөгөөд анхны алтан медалийг Д.Отгондалай хүртэж байв.