Монголын дугуйчдын олон улс дахь амжилт өдрөөс өдөрт ахиж, олимпын наадамд хурдаа сорих мөч ойртсоор. Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн хүрэл медальт, С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчин болж, Монголын дугуйн холбоонд UCI-гийн 5 оноо авчирлаа. Тэр Ази тивийн чансааны хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Монголын дугуйчид чансаагаар Ази тивдээ эхний гуравт, дэлхийд 34 дүгээр байрт бичигдэж байгаа ба одоогийн байдлаар “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийг өвөртөлсөн байгаа.
Энэ амжилтаа нэг сар хадгалж чадвал олимпод монгол дугуйчин уралдах таатай боломж бүрдэнэ. Олимпын эрх авахын тул эхний 45 улс, 95 дугуйчны нэг байхад Парисыг зорино. Парисын олимпын эрхийн оноо авах тэмцээнүүд энэ сарын 17-нд дуусгавар болох юм. Монгол Улсын шигшээ багийн болон “Ферей Монголиа” мэргэжлийн багийн тамирчдын аравдугаар сарын 17 хүртэл оролцох тэмцээнүүдийн жагсаалт:
1. 10/03-05 “Asian games” Hangzhou
2. 10/06-09 “Tour of Kyushi” 2.1 series. Japan
3. 10/05-09 “Tour of Hainan” Pro series. China
4. 10/14-16 “Trans Himalaya” 2.2 series. China