Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн "ХАНЖОУ 2023" 19 дэх удаагийн Азийн наадамд эмэгтэйчүүдийн Боксын төрөлд медалийн салхийг хагалаж хүрэл медалийн болзлыг хангалаа. Шигшээ наймын тулаанд О.Есүгэн Казакстаны тамирчин Дэлхийн 2 удаагийн аварга Назим Кизайбайг 4:0 харьцаатай ялсан юм. Ингэснээр О.Есүгэн Парис 2024 олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Одоо тэр медалийн өнгөө өөрчлөхийн төлөө тулалдана.
Уг тулааны дараа тэрбээр өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.
О.Есүгэн "2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр Ханжау Азийн наадамд гурав дахь тулаанаа хийгээд Дэлхийн хоёр удаагийн аварга Казакстаны тамирчин Назимтай тулалдаад ялалтыг авсандаа маш их баяртай байна. Олоимпын эхний эрхээ авлаа. Араас маань Монголын баг хамт олон маань өшөө олон эрхийг аваасай гэж хүсэж байна. Нийт тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Монголын ард түмэндээ хайртай шүү гэж хэлмээр байна. Мөн энэ өдөр дасгалжуулагч Эрдэнэбаяр багшийн маань төрсөн өдөр тохиож байгаа. Багшдаа төрсөн өдрийн мэнд хүргэе" гэлээ.
Л.Сайнаа