БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам ид дундаа орлоо. Тус наадмын буудлага спортын хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын гурван тамирчин өрсөлдөхөд Э.Хишигдэлгэр 570 оноогоор 24, Т.Баярцэцэг 28, Ц.Анударь 32 дугаар байр эзэллээ. Багийн дүнгээр наймдугаар байрт орсон байна. Тэд энэ бүрэлдэхүүнээр саяхан болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Азийн зуны спортын наадмын буудлага спортын төрөлд манай улс одоогийн байдлаар нэг хүрэл медаль хүртээд байна.
Сэтгэгдэл (1)