БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам зургаа дахь өдрөө болж байна. Тус наадмын боксын төрөлд өнөөдөр Монголын хоёр эмэгтэй тамирчин рингэнд гарах юм. 50 кг-ын жинд О.Есүгэн 14:00 цагт Казахстаны тамирчинтай тулалдах бол 57 кг-д М.Намуун 19:45 цагт БНСУ-ын тамирчинтай өрсөлдөх юм. О.Есүгэн ялбал хагас шигшээд шалгарах тул тун хариуцлагатай тулаан түүний өмнө ирлээ. Өчигдөр энэ рингэнд Монголын гурван эрэгтэй тамирчин тулалдсанаас бүгд ялалт байгуулсан.