3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны Дэлхийн цомын тэмцээн Польш Улсын Люблин хотод үргэлжилж байна. Тус тэмцээний "А" хэсэгт манай улсын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Чехийн багтай хийж, 19:18 оноогоор хожоод байсан юм юм.
Харин хэсгийн хоёр дахь хожлоо 21:9 оноогоор илүүрхэн хожлыг авлаа. Тус тоглолтод Хятадын шигшээ багийн эсрэг багаараа жигд тоглолтыг үзүүлсэн хэмээн холбогдох хүмүүс үнэлж байна. .
Б.Бат-Эрдэнэ - 4 оноо
С. Дугар-Эрдэнэ - 7 оноо
Х.Мөнхтөр - 5 оноо
Б.Энхсайхан - 5 оноо
Хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо бямба гарагт хийх аж. Манай баг одоогийн байдлаар "А" хэсгийг 40 оноогоор тэргүүлж байна.
Сэтгэгдэл (2)