БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам зургаа дахь өдрөө болж байна. Наадмын гольфын төрөлд Долгорсүрэнгийн Ичинноров эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн дүү тэрбээр тус тэмцээний хамгийн ахмад тоглогч юм. Түүнтэй 16 орны 40 гаруй тамирчин өрсөлдөж байгаа ба медальтнууд ирэх сарын 1-нд тодорно.
Д.Ичинноров гольфын спортоор хичээллээд чамгүй хугацааг илээхдээ, "Маунт Богд гольф", "Хакүхо кап" зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн туршлагатай тамирчин билээ.
Дашрамд дурьдахад, 1982 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Азийн наадамд нэгэн шинэ төрөл бүртгүүлсэн нь гольф юм. Түүнээс хойш Азийн олимпын төрөлд байнга багтаж ирсэн уг төрлөөр монголчууд 2006 оны Дохагийн Азийн наадмаас хойш тав дахь удаагаа оролцож байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)