БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын наадам болж байна. Наадмын боксын 71 кг-ын жинд Монголын тамирчин О.Төгөлдөр Тайландын боксчныг (5:0) илт давуу яллаа. Тэрбээр өмнөх тулаанд Афганистаны тамирчныг ялсан бөгөөд тус риангэнд удахгүй эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинтай тулалдах юм. О.Төгөлдөр хоёр дахь ялалтаа авсанаар шөвгийн наймд шалгарч байна.