Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол улсад төрийн дарамт дийлдэхгүй, өрийн дарамт ард иргэдийг босгохгүй байна. Эрчүүд эзэгнэсэн улс төрд хэдэн их наядаар тоологдох хулгай гарч байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Ард түмнээ сайхан амьдруулахаас илүү улс төр гэж байхгүй гэдэг үг бий. Тиймээс бидний хувьд үүнийг зарчмаа болгож ажиллана.
Өнөөдөр эмэгтэйчүүд бид хүчтэй дуу хоолойтой байхгүй бол ардчилал бүдгэрч, дарангуйлал руу шилжиж, энх тайван, байгаль экологийн асуудал дэлхийд ч тулгамдсан зүйл болоод байна.
Чадвартай олон бүсгүйчүүд нэгдэж үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө ажиллах цаг ирсэн. Монголд мөнгөтэй холбоотой хууль долоо хоногт батлагддаг ч, гэр бүл хүмүүжил, боловсрол, нийгмийн байдалд нөлөөлөх хууль батлагдах гэж хэдэн сар жил болж уддаг. Олон сайхан үгс амладаг эрс улс орныг ямар болгосныг бид харлаа. Тиймээс эмэгтэйчүүд бид улс төрийн ажлаа сайн хийж чадна гэх итгэл төгс байна" гэв.
Сэтгэгдэл (2)