БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам тав дахь өдрөө болж байна. Тус наадмын боксын 63.5 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг ялалт байгуулахдаа өөрийг нь дэлхийн рингэнд ялсан тамирчнаас даагаа нэхсэн нь өчигдрийн онцлох тулаан байв. Түүний ялалтын дараах сэтгэгдлийг хүргэе.
Тэрбээр “Миний хоёр дахь тулаан. Энэ тамирчиныг ДАШТ-ээс алтан медаль авахад би ялагдаж, мөнгөн медаль хүртэж байлаа. Өнөөдөр даагаа нэхэж чадлаа. Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж ирсэн. Би энэ тэмцээнд түрүүлэх гэж ирсэн, зорилгодоо заавал хүрнэ ээ” гэсэн юм.