Өнөө жилийн Улсын баяр наадамд хүч үзсэн бөхчүүдийн нэгээс допинг илэрлээ. Тэр тусмаа түрүү бөхөөс допинг илэрсэн хоёр дахь тохиолдол болж байна. Нэгэнт тухайн бөхийн цолыг хураах асуудал Ерөнхийлөгчийн өмнө ирсэн болохоор хаашаа ч бултах аргагүй билээ. Улмаар түүнд унасан таван бөх цол ахих нь цаг хугацааны асуудал болж байна.
Тэднээс Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын гарди Ц.Бямба-Отгон дахин цол нэмж, улсын арслан болох нь бөхийн хорхойтнуудын ярианы гол сэдэв болж байна.
Тэрбээр Өвөрхангай нутгаас төрөн гарсан долоо дахь улсын арслан болох бөгөөд Улсын наадамд түрүүлсэн Өвөрхангайн ес дэх бөх болох нь. Өвөрхангай аймгаас хамгийн анх 1927 оны Баяр наадамд О.Аюур түрүүлж байсан бол одоогоос 15 жилийн өмнө арслан Д.Ганхуяг сүүлийн түрүүг авч байжээ.
Улсын наадмын 101 жилийн түүхэнд Өвөрхангай аймгаас төрөн гарсан улсын арслан цолтонгууд
- Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат улсын арслан ОНОМЖАВЫН АЮУР
- Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын арслан ЦЭДЭВИЙН БАНДИ
- Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын арслан СҮНРЭВИЙН САМДАНЖИГМЭД
- Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат улсын арслан ГЯЛДАНГИЙН ЦООДОЛ
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын арслан БАНДИЙН ГАНБААТАР
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ