БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө болж байна. Монголын жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд есөн баг оролцсон юм.
Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.
Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо. Холимог багийн алтан медалийн төлөө Япон, Узбекистаны баг хүч үзэх бол хүрлийн төлөө БНХАУ, Казахстан тунажээ.