БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө болж байна. Өнөөдөр боксын төрөлд Монголын гурван тамирчин тулаан хийхээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн Бангладешийн боксчныг илт давуу (5:0) буулган авсанаар хоёр дахь ялалтаа авлаа. Тэрбээр үүнээс өмнө эхний учраа болох Филиппиний боксчныг 3:1-ээр буулган авсан билээ. Харин түүний дараагийн өрсөлдөгч шөвгийн наймд Казахстаны тамирчинтай тулалдах аж.