Энэ жилийн Улсын баяр наадамд ес давж түрүүлсэн арслан М.Бадарчаас бүх цаг үед хориотой эмийн бодис илэрсэн, албан ёсоор батлагдсан. Иймд түүнд ямар шийтгэл оноох талаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдсан юм.
Уг хурал дуусаж, Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, цолыг нь хураах шийтгэл оногдуулжээ.
Ийм учраас түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн уг сананлыг Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлах аж.
Сэтгэгдэл (1)