БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө болж байна. Тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд оролцох Монголын тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Марафоны гүйлтийн төрөлд Д.Гантулга, Ж.Олонбаяр, Б.Мөнхзаяа нар өрсөлдөх бол 1500 метрийн зайд О.Болд, Б.Доржпалам нар хурдаа сорино. Энэ удаагийн наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсын нийт 403 тамирчин оролцож байна.