БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буудлага спортын 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Монголын гурван тамирчин өрсөлдлөө. ОУХМ О.Есүгэн шигшээ шатанд тавдугаар байр эзэлсэн бол урьдчилсан шатанд О.Янжинлхам 24, Ч.Нарантуяа 32 дугаар байрт орсон байна. Тус дасгалд Энэтхэгийн тамирчин түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бол БНХАУ, Энэтхэгийн тамирчин удаалав. О.Есүгэн нь “Парис-2024” зуны олимпын наадмын эрх авсан Монголын анхны тамирчин юм.