БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буудлага спортын эмэгтэй спорт гар бууны 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин цэц сорив.
Энэ зайд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 554 оноогоор 38 дугаар байр эзэллээ.
Мөн Т.Баярмаа 22, Т.Баярцэцэг 23 дугаар байрт оржээ. О.Гүндэгмаа тус наадмаас 2002 онд хүрэл, 2010 онд мөнгөн медаль хүртэж байв.
Сэтгэгдэл (3)