Энэ жилийн Улсын баяр наадамд ес давж түрүүлсэн арслан М.Бадарчаас бүх цаг үед хориотой эмийн бодис илэрсэн, албан ёсоор батлагдлаа. Үүний араас түүнд оноох шийтгэлийн талаар хурал зохион байгуулсан байна. Гэвч М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах тухай саналаа хүргүүлэхдээ түүний арслан цолыг хураах тухай хэн ч дурдахгүй байгаа нь хачирхалтай.
Допинг хэрэглэсэн тэр бөхийг арслан цолтой нь үлдээж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасахаар тохироогүй бол Допингийн эсрэг үндэсний дүрэмд зөвхөн барилдах эрхийг хасна гэж заагаагүй ээ.
Барилдах эрхийг хасаж, авсан цолыг хураах хатуу дүрэмтэй. Олон улсад ч ингэж явж ирсэн билээ. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “допинг хэрэглэсэн бөхтэй хатуу тэмцэнэ” гэдгээ ч хэлсэн удаатай. Хэдэн жилийн өмнө Э.Оюунболдоос допинг илэрч, түүний аварга цолыг хурааж, барилдах эрхийг хассан тэр шийтгэл бас М.Бадарчид адилхан үйлчлэх ёстой.
Хэрэв допинг хэрэглэсэн бөх хохирогчийн байр сууринаас допинг хэрэглүүлсэн багш, дасгалжуулагчаа хэлбэл барилдах эрхийн хугацааг наашлуулж болдог дүрийн зохицуулалттай билээ.
М.Бадарч допингийг эсэргүйцэж явсан, допинг хэрэглэж ч үзлээ. Нэгэн цагт допингийг эсэргүйцэн явсан түүний үзэл бодол, итгэл үнэмшил өөрчлөгдөөгүй гэж найдая даа.
Сэтгэгдэл (10)