БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буудлага спортын 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Монголын гурван тамирчин өрсөлдөж байна.
ОУХМ О.Есүгэн 588 оноогоор долдугаар байр эзэлж, шигшээ шатанд шалгарсан бөгөөд тэрбээр “Парис-2024” зуны олимпын наадмын эрх авсан Монголын анхны тамирчин юм.
Харин тус тэмцээний урьдчилсан шатанд О.Янжинлхам 24, Ч.Нарантуяа 32 дугаар байр эзэлжээ. О.Есүгэн удахгүй медалийн төлөөх өрсөлдөөнөө эхлүүлэх билээ.