БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө болж байна. Монгол Улсын баг нийт зургаан (хоёр мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртсэн амжилтаар 45 орноос 17 дугаар байрт бичигдэж байна.
Жүдо бөхийн төрөлд тав, буудлага спортын төрөлд нэг медаль авсан юм.
Харин тус наадмыг зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 99 (56 алт, 30 мөнгө, 13 хүрэл) медаль хүртэж, итгэл төгс тэргүүлж байна. Араас нь БНСУ-ын баг 15 алт, 16 мөнгө, 20 хүрэл медальтай нэхэж байгаа бол Японы баг 50 медаль хүртсэн амжилтаар жагсаалтын гуравдугаар эгнээнд бичигдлээ.
А.Сүх