БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө болж байна. Өнөөдөр Монголын гурван ширэн бээлийтэн рингэнд нударга зөрүүлнэ. 14:00 цагт эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн Бангладешийн тамирчинтай тулалдах бол 16:30 цагт эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Д.Бариахаан Казахстаны боксчинтой хүч үзэх юм. Харин оройн 20:45 цагт 63.5 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг Узбекистаны тамирчинтай тулалдах нь.