“Пепси Алтан цом” үндэсний бөхийн багийн барилдаанны нэгдүгээр шатны өрсөлдөөн аравдугаар сарын 2-ноос эхэлнэ. Тэгш тоотой сар бүр болдог тус барилдааны нэгдүгээр шатны сугалаа түрүү долоо хоногт болсон бөгөөд хамгийн эхэнд аварга О.Хангайгаар ахлуулсан Ховд аймгийн баг улсын начин Э.Дашаар ахлуулсан Дундговь аймгийн багтай барилдана.
Хоёр багийн ахлагч аварга О.Хангай, начин Э.Даш нар хамгийн сүүлд энэ Намрын нээлтийн барилдааны их шөвөгт таарахад Э.Даш давсан юм.
Өмнөх “Алтан цом”-д аль аль нь шилдэг наймд шалгараагүй билээ. Ховд аймгийн багийн гарааны тавд улсын цолтой таван бөх байгаа бол Дундговь аймгийн багийн гарааны тавд улсын начин Э.Дашаас бусад нь аймгийн цолтон байна.
Ховд аймгийн багт:
1.Улсын аварга О.Хангай
2.Улсын заан Б.Пүрэвсайхан
3.Улсын заан Б.Бат-Өлзий
4.Улсын харцага Г.Ганхуяга
5.Улсын начин Б.Сосорбарам
6.Аймгийн аймгийн М.Баяржавхлан
7.Аймгийн арслан У.Батцоож
Дундговь аймгийн багт:
1.Улсын начин Э.Даш
2.Аймгийн арслан Б.Доржсүрэн
3.Аймгийн арслан Х.Батбаяр
4. Аймгийн арслан Н.Амгаланбаатар
5.Аймгийн заан М.Баттүвшин
6.Аймгийн заан Ш.Ганбаяр
7.Аймгийн заан Б.Анандпүрэв
А.Болд