Гэрэл зургийг Ч.Ганболд
БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам дөрөв дэх өдрөө болж байна. Сүүлийн таван Азийн наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн.
Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.
Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм. Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ.