Мексик улсын Веракруз хотод пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ. 10 дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн байна. Г.Болор-Эрдэнэ тус тэмцээний өмнө "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" тэмцээнд түрүүлсэн бол У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж байв. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ ДАШТ-д өмнө нь таван удаа түрүүлсэн юм. Тус тэмцээнд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нар баг тамирчидаа удирдан оролцжээ.