Дэлхийн тээврийн сайд нарын 3 дахь удаагийн чуулга уулзалт БНХАУ-д зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Хятадын Тээврийн сайд Ли Шяопинтэй уулзаж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурлаа.
Ингэснээр:
Захиалгат тээвэр буюу аялал жуулчлалын зорилгоор зорчих зорчигч тээвэрлэлтийг 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу хийх боломж нээгдэж байна.
Монгол тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казакстан, Киргиз улсуудаар нэвтэрч Европын орнууд руу тээвэр хийх боломж үүсэж, далайн боомтоос эсхүл далайн боомт руу Хятад улсын нутгаар дамжин чингэлэг тээвэр хийх нөхцөл бүрдэж байна.
Дээрх боломжууд нээгдсэнээр:
1. Эдийн засаг тэлэх
2. Аялал жуулчлал хөгжих
3. Тээврийн салбарт өрсөлдөөн бий болж тээврийн үнэ ханш буурах
4. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах гэх мэт олон ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЗТХЯ