Азийн зуны спортын 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн дэвжээнд эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Батхуягийн Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь БНСУ-ын бөх Вүн Жон Хүнийг ялсан юм. Хагас шигшээд АНЭУ-ын жүдоч Жафар Костоевыг ялсанаар алтан медалийн төлөө удахгүй барилдах нь.