БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын наадмын усанд сэлэлтийн төрөлд шилдэг наймд Монголын тамирчин Батбаярын Энххүслэн шалгарлаа. Энэ амжилт нь Азийн наадмын усан зам дахь манай сэлэгчдийн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Азийн наадмын шилдэг наймд шалгарсан Б.Энххүслэн гэж хэн бэ?
1. Б.Энххүслэн 2001 оны арванхоёрдугаар сарын 14-нд төржээ.
2. Тэр 2012 онд аавыгаа даган усанд сэлэлтийн спорт руу орсон байна.
3. Тухайн жил “Энгүүн тал” цомын төлөөх тэмцээнд түрүүлсэн нь түүний анхны тэмцээн байв.
4. УАШТ-ээс анхны түрүүгээ авсан нь 2015 он юм. Ингэхдээ улсын дөрвөн дээд амжилтыг шинэчилжээ.
5. ОХУ-ын Казань хотод 2015 онд болсон ДАШТ-ий 100 метрийн араар даллах сэлэлтээр оролцож, 1.13.52 минутын амжилт үзүүлж байлаа.
6. 2018 оны ДАШТ-ий 50 метрийн өврөөр даллах төрөлд 27.66 секундийн амжилтаар 101 тамирчнаас 58 дугаар байрт шалгарсан юм.
7. Тэр жил Тайланд улсын аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн өврөөр даллах төрөлд мөнгөн медаль хүртжээ.
8. 2018 онд залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ авч байв.
9. Б.Энххүслэн Монгол Улсын усанд сэлэлтийн спортын 26 дээд амжилтыг эзэмшиж байна.
10. 2019 оны Нийслэлийн шилдэг хүүхэд болов.
11. Б.Энххүслэн “Токио-2020” зуны олимпын наадмын 50 метрийн өврөөр даллах төрлөөр эх орноо төлөөлөн оролцлоо.
12. Тэр УАШТ-ий 30 алтан медалийн эзэн.
13. Тэрбээр Монголын усанд сэлэлтийн түүхэнд шинэ хуудас нээж, ДАШТ-ий В цагаа биелүүлсэн анхны Монгол тамирчин болсон.
14. Б.Энххүслэн Дэлхийн усан спортын холбоо /FINA/-ны тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж 2023 оны долдугаар сар хүртэл тус улсад суралцсан юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)